Thursday, December 9, 2010

2010/09/26 Капитал банк картын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө албан ёсоор авлаа.

Төв банк ( Монгол банк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1.2 Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1.6, 1.12, 11 дүгээр зүйлийн 4 дэх заалт, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2009 оны 440 дүгээр тушаалаар батлагдсан “ Төлбөрийн картын журам”-ын 8.6 дах заалтыг үндэслэн Капитал банкинд Виза картыг өөрийн банкны оноосон нэрээр гаргах болон хүлээн авах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Монгол банкны Ерөнхийлөгчийн 2010 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 530 тоот тушаалаар олголоо. Төлбөрийн картын үйл ажиллагаа явуулахын тулд карт гаргах, хүлээн авах тусгай зөвшөөрлийг заавал авсан байх шаардлагатай юм. Энэхүү зөвшөөрлийг одоогийн байдлаар Хаан банк, Голомт банк, ХХБ, Хадгаламж банкууд аваад байгаа бөгөөд Капитал банк 5 дах банк нь болж байна. Бид Танд орчин үеийн түргэн шуурхай электрон төлбөр тооцоогоор үйлчлүүлэхийг санал болгож байна.

2010/09/12 Сургалтын төлбөрийн зээлийн нөхцлөө сайжрууллаа

2010-2011 оны Хичээлийн шинэ жилийг тохиолдуулан Капитал банк оюутнууддаа зориулан Сургалтын төлбөрийн зээлийн нөхцлөө сайжруулан бэлэг барьж байна. Боловсролыг дэмжих зээлийн хүрээнд зээлийн хүү 2.1% болж буурсан ба эрхэм оюутан та бүхэн 1 сая төгрөг хүртэл зээлийг зөвхөн цалин болон бизнесийн тогтмол орлого барьцаалан авах боломжтой боллоо. Мөн оюутны Дотуур байрны төлбөрт зориулан зээл олгож эхэлж байгаа нь бусад аль ч банкинд байхгүй зээлийн шинэ төрлийн үйлчилгээ болж байна. байна.
Улс орны ирээдүйн хөгжлийн төлөө оюутан залуусын боловсролд хөрөнгө оруулалт хийх нь хамгийн чухал билээ.
Капитал банктай хамтдаа хөгжицгөөе!

2010/09/12 Капитал банкны салбарын тоо 3-аар нэмэгдлээ.

Монгол улсын анхны арилжааны банк Капитал банк салбар нэгжийнхээ тоог өргөжүүлэн тэлж, үйлчилгээгээ түргэн шуурхай хүргэхийн тулд харилцагч нартаа үйл ажллалаагаа ойртуулах тал дээр байнга анхаарч ажиллаж байна. Капитал банкны Дархан-Уул аймаг, Замын-Үүд боомт, Архангай аймгууд дах тооцооны төвүүд Монгол банкнаас тавьсан шалгуур үзүүлэлтийг хангаснаар үйл ажиллагаагаа өргөжүүлж, салбарын статустай боллоо. Улаанбаатар хот болон орон нутгийн 40 гаруй салбар тооцооны тєвєєрєє дамжуулан банкны vйлчилгээг өндөр түвшинд хvргэхийн тєлєє Капитал банкны хамт олон хичээн ажиллаж, ийнхүү салбар нэгжээ єргєжүүлсээр байна.

2010/08/03 Капитал хүүхдийн хадгаламжийн бүтээгдэхүүнийг санал болгож байна.

Өөрийн банкны нэрээр нэрлэсэн “Капитал” хүүхдийн хадгаламжийн бүтээгдэхүүнийг анх 2007 онд хүүхдүүддээ зориулан гаргаж байсан билээ. Үүсгэн байгуулагдсныхаа 20 жилийн ойн босгон дээр Монгол улсын ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа “ Өсвөрийн 333 багш бэлтгэх” үндэсний хөтөлбөрт Капитал банк “ Санхүүгийн боловсрол олгох” дэд хөтөлбөрт хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хөтөлбөрийн хүрээнд өөрийн нэрийн “Капитал” хадгаламжийн бүтээгдэхүүнийг хадгаламжийн хүү өндөр, урт хугацаатай, олон давуу нөхцөлтэйгээр шинэчлэн гаргаж, өсвөрийн 333 сурагч багш-хүүхдүүдээр дамжуулан Монголын нийт Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдад түгээж байна.
Та хүүхдийнхээ ирээдүйн санхүүгийн найдвартай байдлыг бидэнд даатгаарай.

2010/07/25 Капитал банк “Өсвөрийн 333 сургагч багш”-д санхүүгийн боловсрол олгоно.

Монголын сурагчдын холбооноос санаачилан Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа “Өсвөрийн 333 сургагч багш бэлтгэх” арга хэмжээнд Капитал банк “Санхүүгийн боловсрол олгох” дэд хөтөлбөрийг хариуцан, хамтран ажиллаж байгаа билээ.
    Эцэг эхчүүдийн хүүхэддээ тавих хайр халамж, “хичээл номондоо шамд, онц сайн сур” хэмээн сургаж хүмүүжүүлдэгийн учиг зангилаа нь чухам юунд оршиж байсныг, хичээл зүтгэлээр олж эзэмшсэн, боловсрол, мэдлэгээ хэрхэн өөрийнхөө амьдралын санхүүгийн эх үүсвэр болгон ашиглах зэргээр хүүхдүүд маань өөрөө, өөрсдийнхөө ирээдүйн амьдралын баталгааны эх үүсвэрийг тавих сургалтыг Капитал банк эдгээр 333 сурагчдаар дамжуулан хүргэх гэж байна.
    Засгийн Газрын ордонд болсон тус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд Капитал банкны төлөөлөл оролцож, шилдэг 333 сурагчдад Капитал банкны гүйцэтгэх захирлын илгээлт, “Санхүүгийн боловсрол олгох” дэд хөтөлбөрийн хүрээнд Капитал банкнаас явуулж буй арга хэмжээ, сургалтанд оролцох урилга, ирээдүйн хуримтлалын эх үүсвэрийн эхлэл болгон, санхүүгийн эрхийн бичгийг гардуулсан. Энэхүү эрхийн бичгийн дагуу өсвөрийн 333 сургагч багш нарт данс нээх үйл ажиллагааг урлаг соёлын арга хэмжээний хамт ирэх долоо хоногт Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Wednesday, December 8, 2010

2010/07/05 Салбартаа анхдагч нас чацуу 2 байгууллага хамтран ажиллахааар боллоо.

Хамдтаа хөгжсөн 20 жилийн ойн босгон дээр Монгол улсын анхны арилжааны банк Капитал банк нь харилцагчдынхаа эрэлт хэрэгцээ, ашиг сонирхолд тулгуурлан зээлийн бүтээгдэхүүндээ шинэлэг үйлчилгээг нэвтрүүлж, Монгол улсын анхны даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй “Түшиг даатгал” компаниуд хамтран ажиллахаар боллоо.
    Энэхүү хамтын ажиллагаа нь Капитал банк харилцагчдынхаа банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлж, өөрсдийн найдвартай үйл ажиллагааг улам бүр бататгасан хэрэг юм.
    Ийнхүү салбартаа анхдагчуудын хамтын ажиллагаа нь нийгмийн хариуцлагаа ухамсарласан, харилцагч, ард иргэдийн санхүүгийн нэн чухал хэрэгцээ шаардлагыг дээдэлсэн, банк санхүүгийн салбарт шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх бүтээлч үйлсийн үндэс болж байна.

2010/06/27 Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгэтэйгээр зохион байгуулагдаж буй “Өсвөрийн 333 сургагч багш бэлтгэх” үндэсний хөтөлбөрт Капитал банк нэгдэн орлоо.

Монголын сурагчдын холбооноос санаачилан Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа “Өсвөрийн 333 сургагч багш бэлтгэх” энэ сайхан арга хэмжээг зохион байгуулж байгааг нийгмийн хариуцлагыг эрхэмлэдэг Капитал банкны хамт олон нэн таашаалтай хүлээн авч “Санхүүгийн боловсрол олгох” дэд хөтөлбөрийг зохион байгуулж хамтран ажиллаж байна.


    Нээлтийн үйл ажиллагаа Засгийн Газрын ордонд болсон бөгөөд тус үйл ажиллагаанд Капитал банкны Бизнеийн Хөгжлийн Газрын захирал А.Пүрэвсүрэн банкаа төлөөлөн оролцож, шилдэг 333 сурагчдад Капитал банкны гүйцэтгэх захирлын илгээлт, “Санхүүгийн боловсрол олгох” дэд хөтөлбөрийн хүрээнд Капитал банкнаас явуулж буй арга хэмжээ, сургалтанд оролцох урилга, ирээдүйн хуримтлалын эх үүсвэрийг олгон, хадгаламж нээх эрхийн бичгийг гардуулан, сурагчдаа урамшууллаа
    Бидний ирээдүйг тосон авч, гардан бүтээх үе тэнгийнхэндээ ирээдүйн өв соёлоо хамгаалж, эх орноо гэсэн элгэн халуун сэтгэл төлөвшүүлэх ариун зорилго өвөрлөсөн өсвөрийн 333 сургагч-багш багачуудаар дамжуулан Капитал банкны хамт олны нэрийн өмнөөс Монголын бүх сурагчдад чин сэтгэлийн халуун талархал дэвшүүлж, та бүхний зорьсон сайн үйлс түмнээ түгэн дэлгэрч, ирээдүйн үеийнхний сэтгэлгээнд буяны үр тарьж, бултаараа амар жимэр, аз жаргалтай, элбэг тансаг амьдрах тэр сайхан үеийг бүтээхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

2010/06/27 Тооцоологч машин Интернэт банк Виза картны хуулга харах Виза карт Хүүхдийн хадгаламж Олон улсын мөнгөн гуйвуулга Банкны лавлах Мэдээ Үндэсний бөхийн ирээдүйн аваргыг төрүүлэх “Амжилтын амт” реалити шоуг Капитал банк дэмжиж байна

 В1 ХХК, ТВ-8 телевиз улсын начны тааварт байнга яригддаг аймаг, цэргийн цолтой 8 бөхийг шалгаруулан авч, өндөржүүлсэн бэлтгэл, хатуу дүрэм журмын дор 50 хоног бэлтгэл сургуулилт хийлгэж, 7-р сарын 11-12-ны улсын баяр наадмаар хүч чадлаараа улсын цолонд хүрэх боломжийг олгох ”Амжилтын амт” реалити шоуг зохион байгуулж байгаа, энэ бахархууштай үйл явдалд Капитал дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

    Монголын Үндэсний бөхийг Олон Улсын хэмжээнд өргөн таниулж сурталчилах их үйлсийн эзэн болсон залуу бөхчүүддээ Капитал банкны нийт хамт олны өмнөөс спортын өндөр амжилтыг хүсэж, зорилгодоо хүрч, санасан хэмжээндээ хүртэл барилдан, улсын цолны болзол хангахыг хүсэн ерөөе.

2010/06/26 Лизингийн зээлийн хүүний хямдрал боллоо

Капитал банк эрхэм харилцагч та бүхэндээ лизингийн зээлийн бүтээгдэхүүнээ санал болгож байна.
Та манай банкинд хандсанаар:
  • Гар утас, гар утасны хэрэгсэл
  • Хивс хивсэнцэр
  • Цахилгаан бараа, компьютер
  • Гэр ахуйн, албан тасалгааны тавилга
  • Автомашин
  • Хүнд машин механизм, сэлбэг, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж зэргийг манай хамтран ажилладаг гэрээт байгууллагуудаас сонгон авах боломжтой.
    2010.06.04-06.09-ний хооронд Эрх чөлөөний талбай дээр зохион байгуулагдсан BSB-EXPО үзэсгэлэнгийн үеэр Капитал банк нь харилцагчиддаа зориулан лизингийн зээлийн хүүгээ 0.5-07% хүртэл бууруулж, 2 сая хүртэлх бараа бүтээгдэхүүнийг урьдчилгаа төлбөрөөс чөлөөлж, бэлэг барьлаа.
Та манай банкны лизингийн зээлд хамрагдаж, хүссэн бараа бүтээгдэхүүнээ худалдан аваарай. Дэлгэрэнгүй
/санхүүгийн түрээсийн зээлээс харна уу!/

2010/05/16 Капитал банк – нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, байгаль орчинд ээлтэй ногоон банк

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Мод тарих үндэсний өдөр”-ийг бий болгон зарласантай холбогдуулан 2010 оны 5 дугаар сарын 15-ны Бямба гарагт зохион байгуулагдсан “Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэнд мод тарих өдөр”-т Капитал банкны хамт олон оролцож, ногоон орчныг цогцлооход хувь нэмрээ орууллаа.
    Улаанбаатарчуудын амралт, зугаалга, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газрыг бий болгох, агаарын бохирдлыг бууруулах, ногоон орчныг нэмэгдүүлэхийг зорилго болгосон энэхүү “Мөрөөдлийн Цэцэрлэгт Хүрээлэн”-г байгуулахааар олон бизнесийн байгууллагууд, аж ахуйн нэгж, компаниуд, ард иргэдийн оролцсон бөгөөд монгол улсад төдийгүй дэлхий дахиныг нүүрлээд байгаа экологийн асуудалд Капитал банкны хамт олон ийнхүү нэгдэж, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч хамт олон болохоо харууллаа.

    Цаашдаа эрхэм Капиталчууд бид ногоон оффис хөдөлгөөнийг өрнүүлэхээс гадна салбар, тооцооны төвүүдийн гадаад орчныг моджуулж, зүлэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах гэж байна. br />    Капитал банк нь Монгол Улсын хууль, тогтоомжийг дээдлэн хүндэтгэж, зөвхөн хуулийн хүрээнд ил тод, шударга өрсөлдөөний зарчмаар ажиллаж, харилцагчийн эрх ашгийг өндөрт өргөн, жижиг дунд бизнесийг дэмжсэн, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, байгаль орчинд ээлтэй ногоон банкыг эрхэмлэдэг.

Tuesday, December 7, 2010

2010/05/16 “Мерси кор”-оос хэрэгжүүлж буй хөдөөгийн агробизнесийг дэмжих хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Капитал банк харилцагч нартаа зориулсан төслүүдийг олон улсын байгууллагуудтай хамтран хүргэсээр байна. Энэ удаад Капитал банкны орон нутаг дах салбар, тооцооны төвүүдээр дамжуулан АНУ-ын Хөдөө Аж Ахуйн Департамент ба Монгол Улсын Засгийн Газраас санхүүжүүлж буй “МЕРСИ КОР” – ын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Архангай, Дорноговь, Өмнөговь зэрэг нийт 12 аймгйн тодорхой шалгуурт нийцсэн аймаг, сумдын малчны бүлэг, хоршоод болон бизнес эрхлэгчид хамрагдах боломжтой ба тэдэнд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, өөрчлөх зорилгоор санхүүгийн байгууллагаас зээл авахад нь дэмжлэг үзүүлэх юм.

2010/05/16 Зээлийн бүтээгдэхүүний нөхцлийг сайжрууллаа.

Капитал банк 20 жилийн ойгоо угтан эрхэм харилцагчиддаа зээлийн бүтээгдэхүүний хүүгээ бууруулж, бэлэг барьж байна. Монгол банкнаас бодлогын хүүгээ нэмэгдүүлж байгаа өнөө үед Капитал банк Бизнесийн болон Хэрэглээний зээлийн хүүгээ 0.3%-иар буурууллаа.
Монгол улсын анхны арилжааны банк Капитал банк 20 жилийн ойдоо зориулан цаашид бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ нөхцлийг улам сайжруулж, харилцагч нартаа шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэн, санхүүгийн үйлчилгээг өндөр түвшинд хүргэх болно.



20 жил хамт байсан харилцагч та бүхэндээ баярлалаа.

2010/05/16 Капитал банк "АДРА МОНГОЛ"-тoй хамт бичил бизнесийг дэмжинэ.

Монгол улсын анхны арилжааны банк-Капитал банк нь “АДРА МОНГОЛ” ОУБайгууллагатай “БИЧИЛ БИЗНЕСИЙГ ДЭМЖЬЕ” төслийн хүрээнд хамтран ажиллахаар боллоо. Улаанбаатар хотын гэр хорооллын болон бага орлоготой бичил биенес эрхлэгч иргэдэд зориулсан бичил санхүүгийн үйлчилгээг үзүүлэх, хүрэх хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд Улаанбаатар хот дахь Капитал банкны дараах тооцооны төвүүдээр хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгох үйл ажиллагаа 5-р сарын 20-ноос хэрэгжинэ.

      Чингэлтэй дүүрэгт 18-р тооцооны төв
      Баянгол дүүрэгт 2-р тооцооны төв
      Баянзүрх дүүрэгт 4-р тооцооны төв
      Сонгинохайрхан дүүрэгт 7-р тооцооны төв
      Сүхбаатар дүүрэгт 12-р тооцооны төв
    Эдгээр тооцооны төвүүдээр дамжуулан та бүхэн төслийн зээлд хамрагдах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг Капитал банкны лавлах утас 19-12 оос лавлаарай.

2010/01/10 Капитал банкны Гүйцэтгэх захирал Алтангадас одонгоор шагнагдлаа.

“Үндэсний шилдэг банк”-ны эгнээнд шалгараад удаагүй байгаа Капитал банкинд дахин баярт үйл явдал болж өнгөрлөө.
Нэгэн он түүх болон үлдэж, шинэ он айлчлан ирэх босгон дээр Капитал банкны Гүйцэтгэх захирал А.Ариунболд Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд “Алтангадас “одонгоор энгэрээ мялаалаа.
Дэлхийн банк санхүүгийн зах зээлийг нөмөрсөн хямрал монголын банкуудыг нэгдүүлж, хоёр ч банкыг дампууралд хүргэж, ард түмний банкинд итгэх итгэлийг сулруулсан билээ.
Банк санхүүгийн энэ эмзэг орчин бий болсон 2009 онд Капитал банк маань удирдлагуудын зөв бодлого, банкны хамт олны сэтгэл зүтгэлээр харилцагчдынхаа итгэлийг алдалгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулж чадлаа.
Монгол улсын анхны арилжааны банк “Капитал банк” –ны 20 жилийн их ойн босгон дээр хийсэн бүтээснээ үнэлүүлэн төрийн дээд одон хүртсэнд баяр хүргэж, цаашдын ажил үйлст тань өндрөөс өндөр амжилт хүсье!
ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ!

2010/01/10 Капитал банк “The Best Contributer Bank”-аар шалгарлаа

Жил бүр Thomson Reuters болон монголын санхїїгийн зах зээлийн холбооноос хамтран зохион байгуулдаг UBIBOR contest уралдаан амжилттай болж, Капитал банк шилдэг оролцогч буюу “THE BEST CONTRIBUTER BANK”-аар шалгарлаа. Єнгєрєгч оны 11 сараас эхэлсэн уг тэмцээнд 3 сарын турш Монголын арилжааны банкны дилерїїд єєр хоорондоо хэн хамгийн бодитой хїї зарлах вэ гэдгээрээ єрсєлдсєн билээ.
    UBIBOR /Ulaanbaatar InterBank Offered Rate/ нь монголын мөнгөний зах зээлийн суурь хүү бөгөөд Улаанбаатарын арилжааны банкуудын дундаж хүүгээр өдөр бүр тооцоологддог юм. Капитал банк нь санхүүгийн зах зээлийн тогтворгүй үед өөрийн мөнгөн хөрөнгийг банк, санхүүгийн зах зээлийн хүүний түвшний эрсдлээс хамгаалах боломжтой UBIBOR хадгаламж, зээлийн бїтээгдэхїїнийг 2008 оны 12 сараас эхлэн гаргасан билээ.

2009/12/08 Капитал банк Үндэсний шилдгүүдийн нэгээр тодорлоо.

Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс жил бүр уламжлал болгон зохиогддог “ Гранд экспо” наадам 11.31-ний өдөр амжилттай болж, үндэсний шилдгүүдийг шалгаруулсан байна.1990 оноос хойш харилцагчдынхаа итгэлийг алдалгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн Капитал банк Санхүүгийн салбарын “Үндэсний шилдэг 3 банк” номинацид дэд байрт шалгарлаа. “ Гранд экспо-2009 ” наадамд нэр дэвшигчдийг мэргэжлийн экспертүүдийн саналаар дэвшүүлж, олон нийтийн нээлттэй санал асуулгаар тодруулсан билээ. Санхүү эдийн засгийн салбарынханд тохиолдсон хямралын жилийг амжилттай давж, 20 жилийн их ойн босгон дээр Үндэсний шилдгүүдийн нэг болсондоо Капитал банкны харилцагч, хамтран ажиллагч байгууллагууддаа талархал илэрхийлэхийн ялдамд цаашдаа үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, шилдэг банк болохын төлөө хичээж ажиллах болно.

2009/10/08 Капитал банк спортын хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна

Монголын үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн сурын харвааны талбайд 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн бямба гаригт зохион байгуулагдсан Олс таталтын улсын аврага шалгаруулах тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Капитал банк ажиллалаа.
Тэмцээнд нийтдээ 18 баг аймаг, хот, байгууллагуудыг төлөөлөн оролцсоноос ерөнхий ивээн тэтгэгчийг төлөөлж эрэгтэй, эмэгтэй нийт 2 баг авъяас чадвар, хүчээ сорьсон юм.
Улсын чанартай тус тэмцээн нь жилд 2 удаа буюу гадаа талбайд, заалны талбайд гэсэн 2 нөхцөлтэйгээр зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн тэмцээнд банкны Эмэгтэй “Капитал банк” баг мөнгөн медаль, эрэгтэй “Капитал банк” баг хүрэл медалийн шагнал хүртсэн амжилттайгаар оролцсон юм.