Tuesday, January 25, 2011

Сар шинийн баярыг тохиолдуулан салбар, тооцооны төвүүд уртасгасан цагаар ажиллана.

Монгол улсын анхны арилжааны банк Капитал банк Сар шинийн баярыг тохиолдуулан харилцагч нарынхаа хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн Тооцооны 907-р төв, Тооцооны 907-р касс, Тооцооны 917-р төв, Тооцооны 919-р төв, Тооцооны 920-р төв, Баянзүрх дүүргийн Тооцооны 910-р төв, Тооцооны 910-р касс 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ажлын өдрүүдэд 08:00-20:00, амралтын өдөр 10:00-19:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллахаар боллоо.
Эрхэм харилцагч танд Сар шинийн баярын мэнд дэвшүүлье!

Thursday, December 9, 2010

2010/09/26 Капитал банк картын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө албан ёсоор авлаа.

Төв банк ( Монгол банк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1.2 Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1.6, 1.12, 11 дүгээр зүйлийн 4 дэх заалт, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2009 оны 440 дүгээр тушаалаар батлагдсан “ Төлбөрийн картын журам”-ын 8.6 дах заалтыг үндэслэн Капитал банкинд Виза картыг өөрийн банкны оноосон нэрээр гаргах болон хүлээн авах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Монгол банкны Ерөнхийлөгчийн 2010 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 530 тоот тушаалаар олголоо. Төлбөрийн картын үйл ажиллагаа явуулахын тулд карт гаргах, хүлээн авах тусгай зөвшөөрлийг заавал авсан байх шаардлагатай юм. Энэхүү зөвшөөрлийг одоогийн байдлаар Хаан банк, Голомт банк, ХХБ, Хадгаламж банкууд аваад байгаа бөгөөд Капитал банк 5 дах банк нь болж байна. Бид Танд орчин үеийн түргэн шуурхай электрон төлбөр тооцоогоор үйлчлүүлэхийг санал болгож байна.

2010/09/12 Сургалтын төлбөрийн зээлийн нөхцлөө сайжрууллаа

2010-2011 оны Хичээлийн шинэ жилийг тохиолдуулан Капитал банк оюутнууддаа зориулан Сургалтын төлбөрийн зээлийн нөхцлөө сайжруулан бэлэг барьж байна. Боловсролыг дэмжих зээлийн хүрээнд зээлийн хүү 2.1% болж буурсан ба эрхэм оюутан та бүхэн 1 сая төгрөг хүртэл зээлийг зөвхөн цалин болон бизнесийн тогтмол орлого барьцаалан авах боломжтой боллоо. Мөн оюутны Дотуур байрны төлбөрт зориулан зээл олгож эхэлж байгаа нь бусад аль ч банкинд байхгүй зээлийн шинэ төрлийн үйлчилгээ болж байна. байна.
Улс орны ирээдүйн хөгжлийн төлөө оюутан залуусын боловсролд хөрөнгө оруулалт хийх нь хамгийн чухал билээ.
Капитал банктай хамтдаа хөгжицгөөе!

2010/09/12 Капитал банкны салбарын тоо 3-аар нэмэгдлээ.

Монгол улсын анхны арилжааны банк Капитал банк салбар нэгжийнхээ тоог өргөжүүлэн тэлж, үйлчилгээгээ түргэн шуурхай хүргэхийн тулд харилцагч нартаа үйл ажллалаагаа ойртуулах тал дээр байнга анхаарч ажиллаж байна. Капитал банкны Дархан-Уул аймаг, Замын-Үүд боомт, Архангай аймгууд дах тооцооны төвүүд Монгол банкнаас тавьсан шалгуур үзүүлэлтийг хангаснаар үйл ажиллагаагаа өргөжүүлж, салбарын статустай боллоо. Улаанбаатар хот болон орон нутгийн 40 гаруй салбар тооцооны тєвєєрєє дамжуулан банкны vйлчилгээг өндөр түвшинд хvргэхийн тєлєє Капитал банкны хамт олон хичээн ажиллаж, ийнхүү салбар нэгжээ єргєжүүлсээр байна.

2010/08/03 Капитал хүүхдийн хадгаламжийн бүтээгдэхүүнийг санал болгож байна.

Өөрийн банкны нэрээр нэрлэсэн “Капитал” хүүхдийн хадгаламжийн бүтээгдэхүүнийг анх 2007 онд хүүхдүүддээ зориулан гаргаж байсан билээ. Үүсгэн байгуулагдсныхаа 20 жилийн ойн босгон дээр Монгол улсын ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа “ Өсвөрийн 333 багш бэлтгэх” үндэсний хөтөлбөрт Капитал банк “ Санхүүгийн боловсрол олгох” дэд хөтөлбөрт хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хөтөлбөрийн хүрээнд өөрийн нэрийн “Капитал” хадгаламжийн бүтээгдэхүүнийг хадгаламжийн хүү өндөр, урт хугацаатай, олон давуу нөхцөлтэйгээр шинэчлэн гаргаж, өсвөрийн 333 сурагч багш-хүүхдүүдээр дамжуулан Монголын нийт Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдад түгээж байна.
Та хүүхдийнхээ ирээдүйн санхүүгийн найдвартай байдлыг бидэнд даатгаарай.

2010/07/25 Капитал банк “Өсвөрийн 333 сургагч багш”-д санхүүгийн боловсрол олгоно.

Монголын сурагчдын холбооноос санаачилан Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа “Өсвөрийн 333 сургагч багш бэлтгэх” арга хэмжээнд Капитал банк “Санхүүгийн боловсрол олгох” дэд хөтөлбөрийг хариуцан, хамтран ажиллаж байгаа билээ.
    Эцэг эхчүүдийн хүүхэддээ тавих хайр халамж, “хичээл номондоо шамд, онц сайн сур” хэмээн сургаж хүмүүжүүлдэгийн учиг зангилаа нь чухам юунд оршиж байсныг, хичээл зүтгэлээр олж эзэмшсэн, боловсрол, мэдлэгээ хэрхэн өөрийнхөө амьдралын санхүүгийн эх үүсвэр болгон ашиглах зэргээр хүүхдүүд маань өөрөө, өөрсдийнхөө ирээдүйн амьдралын баталгааны эх үүсвэрийг тавих сургалтыг Капитал банк эдгээр 333 сурагчдаар дамжуулан хүргэх гэж байна.
    Засгийн Газрын ордонд болсон тус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд Капитал банкны төлөөлөл оролцож, шилдэг 333 сурагчдад Капитал банкны гүйцэтгэх захирлын илгээлт, “Санхүүгийн боловсрол олгох” дэд хөтөлбөрийн хүрээнд Капитал банкнаас явуулж буй арга хэмжээ, сургалтанд оролцох урилга, ирээдүйн хуримтлалын эх үүсвэрийн эхлэл болгон, санхүүгийн эрхийн бичгийг гардуулсан. Энэхүү эрхийн бичгийн дагуу өсвөрийн 333 сургагч багш нарт данс нээх үйл ажиллагааг урлаг соёлын арга хэмжээний хамт ирэх долоо хоногт Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Wednesday, December 8, 2010

2010/07/05 Салбартаа анхдагч нас чацуу 2 байгууллага хамтран ажиллахааар боллоо.

Хамдтаа хөгжсөн 20 жилийн ойн босгон дээр Монгол улсын анхны арилжааны банк Капитал банк нь харилцагчдынхаа эрэлт хэрэгцээ, ашиг сонирхолд тулгуурлан зээлийн бүтээгдэхүүндээ шинэлэг үйлчилгээг нэвтрүүлж, Монгол улсын анхны даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй “Түшиг даатгал” компаниуд хамтран ажиллахаар боллоо.
    Энэхүү хамтын ажиллагаа нь Капитал банк харилцагчдынхаа банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлж, өөрсдийн найдвартай үйл ажиллагааг улам бүр бататгасан хэрэг юм.
    Ийнхүү салбартаа анхдагчуудын хамтын ажиллагаа нь нийгмийн хариуцлагаа ухамсарласан, харилцагч, ард иргэдийн санхүүгийн нэн чухал хэрэгцээ шаардлагыг дээдэлсэн, банк санхүүгийн салбарт шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх бүтээлч үйлсийн үндэс болж байна.