Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Мод тарих үндэсний өдөр”-ийг бий болгон зарласантай холбогдуулан 2010 оны 5 дугаар сарын 15-ны Бямба гарагт зохион байгуулагдсан “Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэнд мод тарих өдөр”-т Капитал банкны хамт олон оролцож, ногоон орчныг цогцлооход хувь нэмрээ орууллаа.
Улаанбаатарчуудын амралт, зугаалга, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газрыг бий болгох, агаарын бохирдлыг бууруулах, ногоон орчныг нэмэгдүүлэхийг зорилго болгосон энэхүү “Мөрөөдлийн Цэцэрлэгт Хүрээлэн”-г байгуулахааар олон бизнесийн байгууллагууд, аж ахуйн нэгж, компаниуд, ард иргэдийн оролцсон бөгөөд монгол улсад төдийгүй дэлхий дахиныг нүүрлээд байгаа экологийн асуудалд Капитал банкны хамт олон ийнхүү нэгдэж, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч хамт олон болохоо харууллаа.
Цаашдаа эрхэм Капиталчууд бид ногоон оффис хөдөлгөөнийг өрнүүлэхээс гадна салбар, тооцооны төвүүдийн гадаад орчныг моджуулж, зүлэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах гэж байна. br /> Капитал банк нь Монгол Улсын хууль, тогтоомжийг дээдлэн хүндэтгэж, зөвхөн хуулийн хүрээнд ил тод, шударга өрсөлдөөний зарчмаар ажиллаж, харилцагчийн эрх ашгийг өндөрт өргөн, жижиг дунд бизнесийг дэмжсэн, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, байгаль орчинд ээлтэй ногоон банкыг эрхэмлэдэг.
No comments:
Post a Comment