Монголын сурагчдын холбооноос санаачилан Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа “Өсвөрийн 333 сургагч багш бэлтгэх” арга хэмжээнд Капитал банк “Санхүүгийн боловсрол олгох” дэд хөтөлбөрийг хариуцан, хамтран ажиллаж байгаа билээ.
Эцэг эхчүүдийн хүүхэддээ тавих хайр халамж, “хичээл номондоо шамд, онц сайн сур” хэмээн сургаж хүмүүжүүлдэгийн учиг зангилаа нь чухам юунд оршиж байсныг, хичээл зүтгэлээр олж эзэмшсэн, боловсрол, мэдлэгээ хэрхэн өөрийнхөө амьдралын санхүүгийн эх үүсвэр болгон ашиглах зэргээр хүүхдүүд маань өөрөө, өөрсдийнхөө ирээдүйн амьдралын баталгааны эх үүсвэрийг тавих сургалтыг Капитал банк эдгээр 333 сурагчдаар дамжуулан хүргэх гэж байна.
Засгийн Газрын ордонд болсон тус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд Капитал банкны төлөөлөл оролцож, шилдэг 333 сурагчдад Капитал банкны гүйцэтгэх захирлын илгээлт, “Санхүүгийн боловсрол олгох” дэд хөтөлбөрийн хүрээнд Капитал банкнаас явуулж буй арга хэмжээ, сургалтанд оролцох урилга, ирээдүйн хуримтлалын эх үүсвэрийн эхлэл болгон, санхүүгийн эрхийн бичгийг гардуулсан. Энэхүү эрхийн бичгийн дагуу өсвөрийн 333 сургагч багш нарт данс нээх үйл ажиллагааг урлаг соёлын арга хэмжээний хамт ирэх долоо хоногт Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
No comments:
Post a Comment