Wednesday, December 8, 2010

2010/06/27 Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгэтэйгээр зохион байгуулагдаж буй “Өсвөрийн 333 сургагч багш бэлтгэх” үндэсний хөтөлбөрт Капитал банк нэгдэн орлоо.

Монголын сурагчдын холбооноос санаачилан Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа “Өсвөрийн 333 сургагч багш бэлтгэх” энэ сайхан арга хэмжээг зохион байгуулж байгааг нийгмийн хариуцлагыг эрхэмлэдэг Капитал банкны хамт олон нэн таашаалтай хүлээн авч “Санхүүгийн боловсрол олгох” дэд хөтөлбөрийг зохион байгуулж хамтран ажиллаж байна.


    Нээлтийн үйл ажиллагаа Засгийн Газрын ордонд болсон бөгөөд тус үйл ажиллагаанд Капитал банкны Бизнеийн Хөгжлийн Газрын захирал А.Пүрэвсүрэн банкаа төлөөлөн оролцож, шилдэг 333 сурагчдад Капитал банкны гүйцэтгэх захирлын илгээлт, “Санхүүгийн боловсрол олгох” дэд хөтөлбөрийн хүрээнд Капитал банкнаас явуулж буй арга хэмжээ, сургалтанд оролцох урилга, ирээдүйн хуримтлалын эх үүсвэрийг олгон, хадгаламж нээх эрхийн бичгийг гардуулан, сурагчдаа урамшууллаа
    Бидний ирээдүйг тосон авч, гардан бүтээх үе тэнгийнхэндээ ирээдүйн өв соёлоо хамгаалж, эх орноо гэсэн элгэн халуун сэтгэл төлөвшүүлэх ариун зорилго өвөрлөсөн өсвөрийн 333 сургагч-багш багачуудаар дамжуулан Капитал банкны хамт олны нэрийн өмнөөс Монголын бүх сурагчдад чин сэтгэлийн халуун талархал дэвшүүлж, та бүхний зорьсон сайн үйлс түмнээ түгэн дэлгэрч, ирээдүйн үеийнхний сэтгэлгээнд буяны үр тарьж, бултаараа амар жимэр, аз жаргалтай, элбэг тансаг амьдрах тэр сайхан үеийг бүтээхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

No comments:

Post a Comment